ИРГЭН ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ: Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд ямар иргэд хамрагдах вэ?

2016 оны 5 сарын 04

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САЙН ДУРЫН ДААТГАЛД ЯМАР ИРГЭД ХАМРАГДАХ ВЭ?

- Заавал даатгалд даатгуулснаас бусад дор дурьдсан иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно:

   - Тодорхой хөдөлмөр эрхлээгүй

   - Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, малчид

   - Газар тариалан эрхлэгч

   - Лангуу турээслэгч

   - Хувийн журмаар гадаад улс оронд ажиллагсад гэх мэт

2. НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРААР ДААТГУУЛАХАД ЯМАР ТӨРЛИЙН ДААТГАЛД ДААТГУУЛЖ БОЛОХ ВЭ?

- Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч нь тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрөл тус бүрд даатгуулна.

3. САЙН ДУРААР ДААТГУУЛАГЧ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНД САРЫН ОРЛОГООСОО ХЭДЭН ХУВИАР ТООЦОЖ ШИМТГЭЛ ТӨЛӨХ ВЭ?

- Сайн дураар даатгуулагч нь гэрээнд зааснаар шимтгэл төлөхөөр тохирсон сарын орлогын дүнгээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцож шимтгэлээ төлнө. Үүнд:

  - Тэтгэврийн даатгалд — 10.0%

  - Тэтгэмжийн даатгалд — 1.0%

  - Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд-1.0%

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32664
0 эможи
keyboard_arrow_up