Хонхны баяр тэмдэглэсэн сургуулийн удирдлагуудад хариуцлага тооцно

2016 оны 5 сарын 03

Жил бүрийн хавар "Хонхны баяр"-аа их, дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийг төгсөгчид тэмдэглэдэг. Өдгөө урин дулаан цаг хэдийннээ айлчилсан болохоор хонхны баярын ид сезон эхэлж байна. Тиймээс хяналтгүйгээр тэмдэглэдэг байсан “Хонхны баяр”, “Төгсөлтийн баяр”-ыг журамлан “Боловсролын баримт бичиг гардуулах ёслол” арга хэмжээ, тайлант өдөрлөг болгон нэгдсэн байдлаар “Эрдмийн баяр” нэртэйгээр 9, 12-р ангийн сурагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Харин цэцэрлэг болон 5-р анги төгсөгчид “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэхгүй аж. Мөн эрдмийн баяр нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хураах, аялал зугаалга хийсэн болон архидан согтуурч гэмт хэрэг, зөрчил гаргасан тохиолдолд сургуулийн захирал, эрхлэгч нарт хариуцлага тооцох юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32619
0 эможи
keyboard_arrow_up