Эрэлт өндөртэй сургуульд элсэгчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзнэ

2016 оны 5 сарын 03

Шаардлагатай тохиолдолд 1, 23, 18 зэрэг нийслэлийн эрэлт өндөртэй сургуульд элсэгчдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгана гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана өнөөдөр мэдээллээ.

Эдгээр сургуульд эцэг эхчүүд зохиомол байдлаар хорооны шилжилт хөдөлгөөн хийлгэж хүүхдээ элсүүлдэг бөгөөд улмаар тухайн сургуулиудын элсэлтийн тоо хэмжээ маш ихээр нэмэгддэг тухай тэрээр хэллээ.

"Эдгээр сургуулиудын анги дүүргэлт маш өндөр, 60 гаруй хүүхэд нэг ангид суралцаж байна. Тийм байдал гардагтай холбоотойгоор хамран сургах тойргийг хатуу барихыг сургуулийн удирдлагуудад үүрэг чиглэл болгосон" гэлээ.

Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн:

"Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхар шалгана гэдэг нь анги дүүргэлттэй холбоотой. Стандартаар дунджаар 40 хүүхэд байх ёстой ч нэг ангид 60-65 хүүхэд суралцаж байна. Багшид хүндрэл учрахын зэрэгцээ суралцаж буй хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг. Нэгдүгээр сургууль энэ жил нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгтэй, 162 хүүхэд элсүүлж авна. Нэг бүлэгт 40 хүүхэд суралцах ёстой" гэлээ.

Элсэгчид наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд сургуульдаа дараах материалыг бүрдүүлэн бүртгүүлнэ.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

  • Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32600
0 эможи
keyboard_arrow_up