14-р сургуулийн барилгын ажил ирэх сараас эхлэнэ

2016 оны 4 сарын 19

Хо Ши Миний нэрэмжит Улсын тэргүүний 14-р сургуульд нуралт үүсч, акталснаас хойш гурван жилийн нүүрийг үзээд байгаа. Энэ хугацаанд 14 дүгээр сургуулийн барилгыг буулгаж, шинээр барих байсан ч хөрөнгө, мөнгөний асуудлаас удааширсан.

Тэгвэл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, сургуулийн барилгыг буулгаж дуусч байгаа талаар БСШУЯ-ны Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн албанаас мэдээллээ. Тодруулбал, энэ тавдугаар сардаа багтаж барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31854
0 эможи
keyboard_arrow_up