МГТИС-ийн элсэлтийн шалгалтын бүртгэл 05-сарын 13-ны өдөр хүртэл явагдана!

Манай сургууль элсэлтийн шалгалтаа байгалийн ухааны нэгдсэн /математик, физик, хими/ болон англи хэлний хичээлээр авдаг. Бакалаврын хөтөлбөр англи хэлээр явагддаг учраас англи хэлний мэдлэгийн түвшин сайн байхыг шаарддаг юм. Дээрх шалтгалтанд орохын тулд та ЭЕШ-аар математик, хими, физик, англи хэлний хичээлүүдийн хоёрт нь 500-аас дээш оноо авсан байх шаардлагатай бөгөөд МГТИС-ийн элсэлтийн шалтгалтыг амжилттай өгсөн элсэгч МГТИС-ийн инженерийн бэлтгэл хөтөлбөр болон бакалаврын хөтөлбөрт суралцах боломжтой болно.
Элсэгч танд шаардлагатай бол МГТИС-ийн элсэлтийн шалгалтын жишиг материалыг холбоосоор татаж авах боломжтой.
- Шалгалтын жишээ - 2015/2016 оны хувилбарыг татаж авах Англи хэл // Mатематик I // Mатематик II // Download Key of English //
- Шалгалтын жишээ - 2014/2015
- Физикийн шалгалтын тусламж видео хичээл үзэх
Бүртгэлийн хугацаа
2016 оны 04 дугаар сарын 01-аас эхлэн 05-дугаар сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл.
Бүртгэл
- онлайн бүртгэл www.gmit.edu.mn/register/
Хураамж тушаах заавар
Төрийн сан – дансны дугаар 900015044
Мөнгөн дүн – 5,000
Гүйлгээний утга – Регистрийн дугаар, Овог нэр
Тусламж авах утас
70232086, 70232087, 70232090, 70009973;
МГТИС-ийн элсэлтийн шалгалт
2016 оны 05-дугаар сарын 15-ний өдөр Налайх дүүрэг дэх МГТИС-ийн хичээлийн байранд явагдана.









