Хүүхэд харах үйлчилгээг 40 гаруй иргэн явуулах ЭРХГҮЙ боллоо
2016 оны 4 сарын 14
Өнгөрсөн 1-р сард явагдсан Хүүхэд харах үйлчилгээний сургалтад Увс аймгийн 70 гаруй иргэн хамрагджээ.
Гэтэл тус аймагт 31 зөвшөөрөл ирсэн бөгөөд үүнээс 18 суманд тус бүр нэгийг хуваарилахад Улаангомд 18 эрх үлдэж байна. Хүүхэд харах үйлчилгээний сургалтад Улаангом сумаас 68 иргэн хамрагдсан бөгөөд эдгээр иргэд бүгдээрээ зөвшөөрөл авна гэж ойлгоод байр сууцаа бэлдэж, сургалтын төлбөр төлж, өчнөөн зарлага гаргасан байна. Гэвч Улаангомд 18 эрх олдож байгаа тул үлдсэн хүмүүсийг хэрхэн зохицуулах нь одоогоор тодорхойгүй байна. Сургалтыг анх явуулж байхдаа хамрагдсан бүх хүнд эрх олдоно гэж байжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
31587
0 эможи