ЭЕШ-д орохдоо дараах материалуудыг бүрдүүлээрэй

2016 оны 4 сарын 13

ЭЕШ зургаадугаар сарын 15-19-ний хооронд зохион байгуулагдах тов гарсан. Тиймээс шалгалтанд орохдоо ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдээлэл хүргэе.

1. Бүртгэлийн хуудас

Энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийнхаа захирлаар, өмнөх оны төгсөгчид аймаг, дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх ёстой.

2. Суудлын хуваарь

Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичигтэй байна.

3. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны зургаадугаар сарын нэгнээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн гурван сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтанд авч ирнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31531
0 эможи
keyboard_arrow_up