ЭЕШ-ийн бүртгэл дуусахад 12 хоног үлдлээ

2016 оны 4 сарын 13

ЭЕШ-ийн бүртгэл 12 хоног үлдээд байна. Нийт 40 мянган хүүхэд бүртгүүлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар нийт шалгуулагчийн 80 хувь нь бүртгэлд хамрагдаад байна. Төгсөх ангийн хүүхдүүдийн хувьд нэгдүгээрт хичээл сонголтондоо маш сайн анхаарч зөв хичээлээ сонгох хэрэгтэйг албаныхан сануулж байна. Учир нь бүртгэсэн хичээлийг бүртгэлээс хасдаггүй, харин өөр хичээлээр шалгалт өгөх бол нэмж бүртгэдэг юм байна. Үүнээс гадна шаардлага хангасан цээж зургийг бүртгүүлэхдээ ашиглах хэрэгтэй юм байна. Хөдөө орон нутгийн хувьд Боловсролын үнэлгээний төвөөс мэргэжилтэн гарч сургуулиуд дээр бүртгэлийг хийж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31521
0 эможи
keyboard_arrow_up