Монгол хэлний шалгалтын 25 хувь нь монгол бичгийн даалгавар байна

2016 оны 4 сарын 12

Булган аймгийн Боловсрол соёлын газрын дарга Д.Цогоо, "ЭЕШ-ын монгол хэлний шалгалтын 25 хувь нь монгол бичгийн даалгавар байх тул эцэг эх, багш,  сурган хүмүүжүүлэгчид монгол хэл бичгийн тал дээр анхааралтай хандах хэрэгтэй” гэж онцолж санууллаа.

Өнгөрсөн онд ЭЕШ өгөх суралцагчдаас 10–аад хоногийн өмнө монгол хэлний шалгалтыг авч байсан бол энэ жил монгол хэлний шалгалт, ЭЕШ–ыг нэг дор авах болсон байна.

Булган аймгийн хэмжээнд өнгөрсөн онд ЭЕШ–д 400 суралцагч оролцсон бол энэ хавар 620 орчим суралцагч оролцох төлөвтэй байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31478
0 эможи
keyboard_arrow_up