АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2016 оны 3 сарын 29

АНУ-ын сангийн тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэл авч эхэллээ. Уг хөтөлбөрөөр Баклавр, Магистрын зэрэгт суралцах оюутнуудыг бүртгэх бөгөөд оюутнуудын материалыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө хүлээн авна.

Тус хөтөлбөрт бүртгүүлэх оюутнууд дээрх хугацаанд өөрсдийн материалаа бүрдүүлнэ үү. Шалгаруулалт 3 үе шаттай явагдна.
1-р үе шат: Бичиг баримтуудаа бүрдүүлж өгнө

Бүрдүүлэх бичиг баримтууд:

a.       Хөтөлбөрийн анкет бөглөх
b.      Өөрийн CV бэлтгэх /Англи хэл дээр/
c.       Гадаад пасспорт
d.      Сургуулийн диплом/гэрчилгээ /Англи хэлний орчуулгын хамт/
e.       Дүнгийн хуулбар /Дэлгэрэнгүй GPA-2.6 -аас дээш байх/
f.       TOEFL/IELTS-ын оноо батламж /IBT-ын 60-аас дээш байх/
g.      Хоёр багшын тодорхойлолт/Манай төвөөс анкет авах/
h.      Хоёр хуудас оюутны өөрийнх нь эссэ/ Сэдэв: What make me unique/
2-р үе шат: Оюутантай ярилцлага хийнэ.
3-р үе шат: Оюутан ярилцлаганд орсноос 3-4 долоо хоногийн дараа 5-10 их сургуулийн тэтгэлэгийн санал ирэх бөгөөд 7 хоногийн дотор 1 сургуулийг сонгон баталгаажуулж, урилга бичиг баримтуудаа захиална.

Тэтгэлэг нь оюутны суралцсан байдал, амжилт, анкет бөглөсөн байдал, ирээдүйн хүсэл эрмэлзлэл, тухайн улс орны тэргүүлэх мэргэжлийн чиглэлийг харгалзан үзэж тэтгэлэгийн хувийг тогтооно.

Тэтгэлэгийн төрлүүд:

    Баклаврын түвшний тэтгэлэг - 4 жил
    Магистрын түвшний тэтгэлэг - 2 жил

Тэтгэлэгийн хэмжээ:

АНУ-ын их дээд сургуулиудад суралцах оюутны жилийн зардал $15,000-50,000 доллар/Сургалтын төлбөр + байр + хоол/ байдаг бөгөөд хөтөлбөрт хамрагдсан оюутнууд жилд $8,000-25,000 долларын /Сургалтын төлбөр + байр + хоол/ төлбөрөөр суралцах боломжийг олгодог. Бусад төрлийн тэтгэлэгүүдтэй харьцуулвал тэтгэлэгийн шалгуур бага байдгаараа давуу талтай.

Хавсралт:

Тэтгэлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл:  http://www.edu-voice.com/
Мэргэжил сонголт: http://www.edu-voice.com/
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30798
0 эможи
keyboard_arrow_up