Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

2016 оны 3 сарын 14

Боловсролын үнэлгээний төвөөс энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг гаргажээ.

 

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-наас орон даяар эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 25-ны оройн 18:00 цагт дуусна.

 

Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл доорх хуваарийн дагуу явагдах юм. Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсч буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм.

 

Сар/өдөр

Цаг

Шалгалт

06 дугаар сарын 15

12:00 – 13:40

Монгол хэл бичиг

06 дугаар сарын 16

10:00-11:20

Монгол улсын түүх

13:00-14:40

Хими

16:00-17:20

Англи хэл

06 дугаар сарын 18

08:30-09:50

Газар зүй

11:30-13:10

Математик

14:30-15:50

Биологи

17:00-18:20

Монгол хэл

06 дугаар сарын 19

08:00-09:40

Физик

11:30-12:50

Нийгмийн тухай мэдлэг

14:20-15:40

Оросхэл

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30076
0 эможи
keyboard_arrow_up