Сургуульдаа дадлагажсан оюутнууд шууд ажлын байранд очих боломжтой

2016 оны 3 сарын 11

Мэдээлэл холбооны чиглэлээр суралцдаг оюутнууд ажлын байранд очиход дадлагын мэдлэг дутмаг учраас дадлагжих гэж цаг ихээр зардаг. Энэ байдлыг өөрчлөхөөр Мэдээлэл холбооны сургууль шинэчлэл хийж, дадлага хийж болох гурван ч лаборатори байгуулан орчин нөхцлийг бий болголоо. Ингэснээр онол, дадлага хоёрын хослуулах боломж оюутануудад бүрдэж байна.   

Тодруулбал, ШУТИС-ийн Мэдээлэл Холбоо технологийн сургуульд ахисан түвшины сургалт судалгааны лаборатори, үүлэн тооцооллын лаборатори, шилэн кабелийн сүлжээний бүтэц харуулсан лаборатори зэргийг байгуулжээ. Ингэснээр оюутнууд кабелийн залгаа хийх технологи, дадлагад суралцах, муфьттэй ажиллах технологи судлах боломжтой болж байна.

Ахисан түвшины сургалт судалгааны лаборатори байгуулсан нь докторант судлаачдын судалгааны орчинг бүрдүүлэх зорилго агуулжээ. Одоо хийгдэж байгаа судалгаанаас танилцуулахад гурван хэмжээст дүрсэд тулгуурлан гэдрэг холбоотой систем, гурван хэмжээст дүрс сэргээлт, хос дугуйт тэнцвэржүүлэгч системийг судлаж байна гэж Мэдээлэл Холбоо технологийн сургуулийн ахлах багш Ц.Тэнгис хэллээ. 

Харин үүлэн тооцооллын лаборатори нь серверийн зориулалттай үйлдлийн системийн онцлогийг судлах, үйлдлийн системийг өөрийн хэрэгцээнд зориулан тохируулж сурах, дипломын ажлаар хийсэн төслүүдээ үнэ төлбөргүйгээр онлайн хэрэглэгчдэд нэвтрүүлэх боломжийг олгоно. 

Технологийг онолоор судлахад дадлага ажил чухал. Туршлагатай мэргэжилтнийг төгсгөхийн тулд зөвхөн үүлэн тооцооллын лабораторид 100 орчим сая төгрөг зарцуулсан байна. Технологийн өөрчлөлт хурдацтай өрнөж байгаа энэ үед сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, заах арга барилыг өөрчлөх шаардлага гарч байна гэж тэд үзэж байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29973
0 эможи
keyboard_arrow_up