Оюутан цэрэг хөтөлбөрт 1000 оюутанг хамруулна

2016 оны 3 сарын 11

 “Оюутан цэрэг” хөтөлбөрийн гурав дахь удаагийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өчигдөр нийслэлийн Иргэний танхимд болов. “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил Улаанбаатар, Ховд, Дорнод, Говьсүмбэр, аймгаас нийт 1000 оюутныг хамруулах аж. Өнгөрсөн хугацаанд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх талаар аймгийн их, дээд сургуулиудаас санал ирүүлсний дагуу ийнхүү дээрх аймгуудад хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрт 2014 онд 481, өнгөрсөн онд 995 оюутныг буудагч, тасгийн бага дарга мэргэжлээр бэлтгэсэн бөгөөд бие бялдар, зан суртахууны хувьд тэсвэр хатуужилтай, зөв хүн болон төлөвшиж үе тэнгийн найз нөхөд, гэр, бүл, хамт олондоо үлгэр жишээ үзүүлж байгаа аж. Их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуусыг сайн дурын үндсэнд тухайн сургуулийн сургалтын албаар дамжуулан “Оюутан цэрэг” хөтөлбөрт бүртгэж байгаа юм. Нээлтийн үеэр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Г.Мягмаржав “Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр залуусыг эх оронч үзэлтэй болгох, цэргийн батлан хамгаалах бэлтгэлийг нэмэгдүүлэх, дайчилгааны нөөцийг бүрдүүлэх ач холбогдолтой. Энэ хөтөлбөрөөр хугацаат цэргийн алба хаагчийн нэг жилд сурч байгаа хөтөлбөрийг дөрвөн сард сургаж, дадлага эзэмшүүлж, буудагч тасгийн дарга гэсэн мэргэжил эзэмшүүлж байна.

“Оюутан цэрэг”-т хамрагдсан залуус ёс суртахууны хувьд төлөвшиж, цэргийн мэргэжил эзэмшиж байна. Мөн сурлагадаа амжилт гаргаж байгааг эцэг эхчүүд хэлж байна. Цаашид хууль эрх зүйг боловсронгуй болгож, дайчилгааны нөөцийн журмаар цэргийн алба хаасанд тооцох үндэслэл боловсруулж байна” гэв. Монголын оюутны холбоо оюутны байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойгоор “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаснаар ажил хэрэг болох эхлэлийг тавьж, 2013 онд Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/491, А/56 тоот хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журмыг баталж өдгөө гурав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29937
0 эможи
keyboard_arrow_up