Орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ
2016 оны 3 сарын 18

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын гуравдугаар улирлын амралт энэ сарын 29-нөөс эхэлж, ирэх сарын 5-нд дуусах юм байна. Харин хөдөө орон нутгийн сурагчдын амралт энэ сарын 15-наас эхлэх аж. Тодруулбал, аймаг, сум, тосгон багийн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 15-28-ныг хүртэл хоёр долоо хоног амрах бол бага ангийн сурагчид энэ сарын 29-нөөс ирэх сарын 18-ныг хүртэл гурван долоо хоног амрах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









29890
0 эможи