ГАДААДЫН 100 оюутан Монголд анагаахын чиглэлээр суралцахаар боллоо
2016 оны 3 сарын 10
АШУИС Канадын олон улсын компанитай анагаах ухааны бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү хамтын хөтөлбөрийн дагуу гадаадын 10 орноос 50-100 оюутныг элсүүлэн Монголд суралцуулах аж. Сургалтыг олон улсын жишгээр АШУИС-ийн багш нар англи хэл дээр заахаар болсон байна. АШУИС-ийн захирал Г.Батбаатар "2008 оноос эхлэн яригдсан хамтын ажиллагаа ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан оюутнууд төгсөөд АНУ, Англи зэрэг олон улсад ажиллах боломж нээгдэнэ." хэмээжээ. Монголд ирсэн гадны оюутнуудын хувьд таван жил АШУИС-д суралцаж сүүлийн жил нь өөрийн улсдаа нэг жилийн дадлага хийх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29884
0 эможи