Сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ

2016 оны 3 сарын 07

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас сурагчдын гуравдугаар улирлын амралтын хуваарийг батлан гаргажээ. Хуваарийг нийслэл болон хөдөө орон нутагт өөр өөр хугацаатай байхаар заасан байна. Тодруулбал, Улаанбаатар хотын ЕБС-ын 1-12 дугаар ангийн сурагчид энэ сарын 29-нөөс эхлэн дөрөвдүгээр сарын дөрөвнийг хүртэл амарна. Харин хөдөө орон нутгийн сурагчид, бага ангийнхан 3-р сарын 29-нөөс 4-р сарын 04-ний өдөр хүртэл, дунд ангийн сурагчид 3-р сарын 23-наас 4-р сарын 04-нийг хүртэл, ахлах ангийн сурагчид 3-р сарын 16-наас 29-ний өдөр хүртэл амрахаар болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29766
0 эможи
keyboard_arrow_up