Нийслэлчүүдийн таван хувь нь номын сангаар үйлчлүүлдэг

2016 оны 3 сарын 03

 Монгол Улсад орчин цагийн номын сан үүссэний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ойн баярт зориулж БСШУЯ, номын сангийн удирдлагууд болон хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл, Ардын уран зохиолчид хамтран уулзалт хийхээр болжээ. Төв номын санд болох тус уулзалтаар энэ салбарт хийх томоохон ажлын талаар хэлэлцэж, санал солилцох юм байна.
Сонирхуулахад, Төв номын сангаар жилд 60 мянган хүн үйлчлүүлдэг бөгөөд энэ нь нийслэлийн нийт хүн амын дөнгөж таван хувьтай тэнцэж байна. Үндэсний номын сангийн сан хөмрөгт гурван сая ном байдаг. Үүнээс нэг сая нь үнэт, ховор нандин ном судар ажээ. Сүүлийн жилүүдэд тус номын сангийнхан 300 мянган номыг цахим хэлбэрт оруулжээ. Мөн одоогоор 70 гаруй орны 100-гаад номын сантай ном, хэвлэл солилцож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29620
0 эможи
keyboard_arrow_up