Дэлхийн шилдэг их сургуульд сургалтын төрийн сангийн санхүүжилтээр суралцуулах оюутныг сонгон шалгаруулна

2016 оны 3 сарын 01

Дэлхийн шилдэг их сургуулиудад 2016-2017 оны хичээлийн жилээс Сургалтын төрийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” 78 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/319 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times Higher Education World University Rankings” (THE 2015; 2016) http://bit.ly/1v71juG; http://bit.ly/1jzOauJ болон “Academic Ranking of World Universities” (ARWU 2014; 2015) http://bit.ly/1oU9WJc; http://bit.ly/1DUTRMC жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.  

Тавигдах шаардлага

Дараах болзол, шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн энэхүү сургалтын төрийн сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргана. 

  1. Дээр дурдсан жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулиудад мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн;
  2. Жагсаалтын 21-100-д багтсан их сургуулиудад Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлийн дагуу байгаль орчин, ногоон хөгжил, боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, мэдээллийн технологи, суурь шинжлэх ухаан, тэргүүлэх технологи зэрэг мэргэжлээр бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа иргэн; 

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт 

  1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; esis.edu.mn/grant холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.
  2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал: a) Дээр дурдсан шаардлагыг хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид  шинээр суралцах оюутнууд тухайн хүлээн авч суралцах сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол урилганы албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах; b) Дээр дурдсан шаардлагыг хангасан их сургуулийн бакалаврын үндсэн ангид  суралцаж байгаа бол суралцаж байгаа тухай албан бичиг, дүнгийн хуулбар; (албан бичиг англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах)
  3. Суралцах зорилго, мэргэжил, сургуулиа сонгосон байдал, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эссэ (эссэ тус бүр 2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 бичигдсэн байх, монгол ба тухайн суралцах орны хэл дээр);
  4. Суралцах сургуулийн гадаад хэлний шаардлагыг хангаж буйг батлах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт эсвэл тухайн хэл дээр суралцах шаардлагыг хангаж байгааг нотлох баримт
  5. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  6. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Бүрэн дунд боловсролын гэрчилгээ аваагүй, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй бол сүүлийн 2 улирлын дүнгийн албан тодорхойлолтыг хавсаргах);
  8. Бүртгэлийн хураамж 25 000 ₮;

Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны  дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтын гүйлгээний утга хэсэгт бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (СТС, бакалавр) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дансны нэр: БШУЯам н.с.
Дансны дугаар 900015431 

Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу.

Бүртгэл

2016 оны 3 дугаар сарын 5-наас 4 дүгээр сарын 8-ны өдрийн 18.00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл esis.edu.mn/grant холбоосоор хандан, “Системд нэвтрэх эрх нээх”, “Өргөдөл бөглөж илгээх” гарын авлагатай танилцсаны дараа хэрэглэгчийн эрх үүсгэн тэтгэлгийн системд нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг “Баримт бичигт тавигдах шаардлага” гарын авлагад заасан хэмжээ, шаардлагын дагуу бэлтгэж хавсаргана. Өргөдлийг бүрэн бөглөж, илгээх товчийг дарснаар таны өргөдөл “Илгээгдсэн” төлөвт шилжинэ. Энэ нь таны өргөдөл амжилттай илгээгдэж, бүртгэгдсэнийг батална.

Өргөдөл бөглөхөд дараах гарын авлагатай зайлшгүй танилцах шаардлагатай.

“Системд нэвтрэх эрх нээх” гарын авлагыг эндээс (24 KB) татаж танилцана уу.
Цахим өргөдөл бөглөж, илгээх гарын авлагыг эндээс (24 KB) татаж танилцана уу.
Цахим өргөдөлд татаж оруулах “Баримт бичигт тавигдах шаардлага” -г 2016 оны 3 сарын 5-ны өдрөөс хойш эндээс татаж танилцана уу.
Мөн та эдгээр гарын авлагуудтай цахим бүртгэлийн системийн (esis.edu.mn/grant) нүүр хуудас дахь “ГАРЫН АВЛАГА” цэснээс танилцах боломжтой. 

Сонгон шалгаруулалт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх гэсэн үе шаттай зохион байгуулна.
Баримт бичигт хийсэн үнэлгээний дүн, ярилцлагын шалгалтын цагийн хуваарийг 2016 оны IV сарын 13-ны 9-18 цагийн хооронд бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчид хүргүүлнэ.  

Тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд ажлын цагаар 51-266428, 96988899 утсаар лавлана уу.
 

ОНЦЛОХ МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29513
0 эможи
keyboard_arrow_up