Шадар сайд Ц.Оюунбаатар сурагчдад зохиогчийн эрхийн гэрчилгээ гардууллаа

2016 оны 2 сарын 29

Монголын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын багш нарын холбоо нь Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зургийн олимпиадыг жил бүр зохион байгуулдаг байна. 2016 оны 02 дугаар сарын 28-29-нд болсон найм дахь удаагийн олимпиадыг Оюуны өмчийн газартай хамтран зохион байгууллаа.

Өмнөх олимпиадуудад 1500 орчим сурагч хамрагдаж байсан бол энэ жилийн арга хэмжээнд 2000 орчим сурагч оролцсон олимпиадын цар хүрээ жилээс жилд өргөжиж байгааг илэрхийлж байгаа юм.  Зохиогчийн эрхийг дээдлэх соёлыг хүүхэд багачуудад олгох зорилгоор олимпиадад амжилттай оролцон түрүүлсэн 6-12 ангийн сурагчдад  зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29446
0 эможи
keyboard_arrow_up