БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 123 оюутан сургана
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг, тусгай тэтгэлгийн хүрээнд 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтад суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Тэтгэлгээр байгаль орчин ногоон хөгжил, хөдөө аж ахуй, анагаах ухаан, эрүүл мэнд, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, зам тээвэр, барилга хот байгуулалт, боловсрол, урлаг, төрийн удирдлага, бизнесийн удирдлага, эдийн засаг, хууль, хятад хэл судлалын чиглэлээр нийт 123 иргэнийг бакалаврын сургалтад суралцуулах юм.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн аль нэг шатны сургалтад өмнө хамарсан бол уг тэтгэлгийг дахин олгохгүй аж.
Бүртгэл ирэх сарын 11-13-ны 10-18.00 цагийн хооронд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны 1 давхрын 102 тоот өрөөнд болно. Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг БСШУЯ-ны цахим хуудсаас авах боломжтой.