ХСИС-ийн сургалтын технологийн шинэчлэлийг өндрөөр үнэллээ

2016 оны 2 сарын 25

Хууль сахиулахын их сургуулийн багш нарын дунд “Онол, арга зүйн ээлжит сургалт, зөвлөгөөн” боллоо. Тус Их сургуулийн  2015-2016 оны хичээлийн жилийн II улирлын сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, их,  дээд сургууль болон бүрэлдэхүүн сургуулиудын хэрэгжүүлж буй хөтөлбөрийн технологийн шинэчлэлээс суралцах, харилцан туршлага солилцох зорилготой уг сургалтад  390 багш хамрагджээ. Энэ үеэр Хууль сахиулахын их сургуулийн тэнхмийн эрхлэгч нар “Сургалтын технологийн шинэчлэл”-ийн сэдвээр зөвлөлдөв.

Энэ нь  Монгол Улсын дээд боловсролын шинэчлэлийн хөтөлбөр, ХСИС-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тэнхмийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, сургалтын мэргэжилтэн, арга зүйчдийн боловсрол судлал, сургалтын технологи, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготойг зохион байгуулагчид нь онцоллоо. “Онол, арга зүйн ээлжит сургалт зөвлөгөөн”-ий үеэр үзүүлэх хичээлүүдийг тухайн сургуулийн “Шилдэг хөтөлбөр арга зүйн уралдаан”-ы манлайлагчид болон 2015 оны шилдэг багшаар шалгарсан албан хаагчид зааж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь шинэлэг байв. Зөвлөгөөнд хамрагдсан багш нар их сургуульд хэрэгжиж буй сургалтын агуулга, технологийн шинэчлэлтэй холбоотой сургалтуудыг багцаар явуулсан нь үр дүнтэй болсныг дурдлаа.

Тус арга хэмжээнд БСШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга оролцож, дээд боловсролын байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн талаар хичээл заасан юм. Тэрбээр Хууль сахиулахын их сургуулийн хамт олон үндэсний аюулгүй байдал болон хууль сахиулах байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх, сургалтын технологийн шинэчлэлд анхаарч ажилладгийг өндрөөр үнэлж, талархсанаа илэрхийлсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29285
0 эможи
keyboard_arrow_up