Ой тогтоолтын 6 тамирчин олон улсад өрсөлдөх эрхээ авлаа
АНУ-ын Сан Диего хотод ирэх зургаадугаар сард дэлхийн шилдэг 24 тамирчны хооронд явагдах 75.000 долларын шагналын сантай “Extreme Memory Tournament-2016” ой тогтоолтын тэмцээн болно. Харин тэмцээний урьдчилсан шалгаруулалт нэг сарын турш онлайнаар явагдаж дүнгээ гаргажээ. Урьдчилсан шатанд манай улсаас зургаан тамирчин оролцохоор шалгарчээ. Түүнчлэн Олон улсын Их Мастер Э.Пүрэвжав "Numbers" төрөлд шинэ дээд амжилт тогтоосон байна. Тэрээр 80 цифрийг 18.06 секундэд тогтоон алдаагүй санажээ.
Тэмцээний финальд өрсөлдөх шилдэг 24 тамирчинд багтаж эх орноо төлөөлөн оролцох Монголын Оюун Ухааны академийн зургаан тамирчин:
1. ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
2. 2015 оны өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
3. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
4. ОУ-ын Мастер Т.Энхжин
5. ОУ-ын Мастер З.Цэцэгзул
6. ОУ-ын Мастер А.Анударь
Дашрамд дурдахад, өнгөрсөн жил тус тэмцээнд манай улсын таван тамирчин өрсөлдөж Т.Энхжин "Images" төрөлд 30 дүрсийг 14 секундэд тогтоон алдаагүй санаснаар дэлхийн дээд амжилт тогтоож байсан юм.