Л.Гантөмөр: Монгол Улсад ШУП-ийн суурь тавигдлаа

2016 оны 2 сарын 23

Монгол-Хятадын Молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү лаборатори нь генетик, уургийн биотехнологи, пробиотик бактерийн судалгаа зэрэг Молекул биологийн чиглэлийн судалгаанууд явуулахад зориулсан нарийн мэргэжлийн багаж төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд судалгааны үр дүнгээс гарсан бүтээгдэхүүнийг боловсруулах боломжтой.


Монгол, Хятадын их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд эрдэмтэн, судлаачид судалгааны ажлаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилготой нээлттэй лаборатори аж.


Молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторид үндсэн үйл ажиллагааны багаж хэрэгсэл, туршилтын дагалдах материал хэрэгслээс гадна өндөр үзүүлэлттэй шингэн хроматограф, ELISA, полимеразын гинжин урвалын төхөөрөмж, гель электрофорезийн дүрслэлийн машин, сүүний найрлага тодорхойлогч машин, азот хэмжигч (azotometer), тослог тодорхойлогч төхөөрөмж зэрэг молекул биологийн туршилтанд шаардагдах нарийн багаж төхөөрөмжүүд болон боловсруулалтын зориулалттай капсулаар бүрэгч хагас автомат машин, хавтгай хэлбэрээр бүрэгч машин, үрэл хэлбэрээр шахагч машин зэрэг тоног төхөөрөмжүүд суурилагдсан. Тоног төхөөрөмжөөс гадна лабораторид шаардлагатай эм, урвалж бодисоор хангасан байна.





Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29187
0 эможи
keyboard_arrow_up