“Зориг сан” тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ

2016 оны 2 сарын 23

Зориг” сан, Япон улсын "Тигрэ" бизнес нэгтгэлтэй хамтран тус улсад Тусгай хэрэгцээт боловсролын /хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, нийгэм хамт олон дунд нийгэмшүүлэх/ чиглэлээр бакалавр, магистрийн зэрэгт суралцаж буй оюутны хийж буй судалгааны ажлыг сонгон шалгаруулж, 2016-2017 оны хичээлийн жилийн турш сар бүр 50 мянган иений тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарлаж байна.

Тэтгэлэгийг 2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс олгож эхлэх юм. Хөтөлбөрт тавигдах шаардлага:

-Сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ Монголд ажиллах оюутан байх
-Сар бүр өөрийн судалгааны ажлын явц байдал, хариуцсан багшаас авсан үнэлгээ, зааврыг баталгаажуулан “Зориг” санд ирүүлж байх /Япон хэл дээр байж болно/
-Монгол Улсад судалгааны ажлын сэдвийн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудаас гаргасан тушаал, шийдвэр, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд, болон Олон улсын, төрийн бус байгууллагуудаас Монгол Улсад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг “Зориг” санд сар бүр заасан хугацаанд ирүүлж байх  зэрэг байх аж.

Уншигч та дэлгэрэнгүй мэдээллийг buya@zorigfoundation.org хаягаар холбогдон лавлаж болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29183
0 эможи
keyboard_arrow_up