Багшлах эрхийн шалгалтын бүртгэл үргэлжилж байна
2016 оны 2 сарын 22
БСШУЯ өнгөрсөн жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс ажиллах эрх олгох шалгалт авахаар болсон.
Тодруулбал, багш мэргэжлээр төгсөгч нь эхлээд багшаар ажиллах эрхийн шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авдаг болсон.
Өнгөрсөн жилийн хувьд шалгалтын эхний өдөр 4000 орчим хүн шалгалт өгснөөс 440 тэнцэж багагүй хэл ам гарсан удаатай.
2015 оны багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ.
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын байгууллагад багшаар ажиллах эрх олгох шалгалтын бүртгэл хоёрдугаар дугаар сарын 28-ний өдрийг дуустал бүртгэх юм байна.
Бүртгүүлэх хүсэлтэй иргэд ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй нь танилцаж бүртгүүлнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
29131
0 эможи