ИХ СУРГУУЛИУДЫН БОСГО ОНОО

2016 оны 2 сарын 19

Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Харин өнгөрөгч даваа гарагаас 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм. 

Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа өгөх учиртай. Тиймээс төгсөгчид эх хэлний шалгалтаа амжилттай давж гарах нь чухал юм. Ингээд ЭЕШ-аа өгсөн элсэгчид авсан онооныхоо дагуу харьяалагдах сургуулиудад бүртгүүлэх учиртай.  

Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг юм. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620  гэх мэтчилэн босго оноогоо тогтоосон байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29071
0 эможи
keyboard_arrow_up