Өсвөр насныханд зориулсан “Happy Healthy Life” төсөл хэрэгжинэ

2016 оны 2 сарын 17

Сүүлийн жилүүдэд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэн үндэсний аюулгүй байдалд нөлөөлэхүйц хэмжээнд хүрээд байгааг мэргэжлийнхэн онцлох болсон. Тэр дундаа 18-30 насны залуусын дунд бэлгийн замын халдварт өвчин ихэсч, өсвөр насныхан уг аюулын эгнээг өргөсгөж байгаа гэх харамсалтай судалгааны дүн ч гарах боллоо. Үүний гол шалтгаан нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл дутмаг, түүнчлэн гэр бүлийн гишүүдийн дунд энэ сэдэв хаалттай байдаг нь үүний бас нэгэн шалтгаан болдог аж.

Тиймээс Монголын Залуучуудын Холбоо нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Австралийн Засгийн Газрын тусламжаар богино хугацааны Happy Healthy Life төслийг хэрэгжүүлэхээр болоод байна. Тодруулбал, уул уурхай хурдацтай хөгжиж, хотжилт нэмэгдэж буй алслагдсан аймаг болох Өмнөговь аймгийн Даланзадгад, Баяндалай, Гурван тэс сумдад байрлах ЕБС болон МСҮТ-ийн 14-17 насны залууст чиглэсэн сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх явуулын сургалт зохион байгуулах юм.

Уг сургалт нь “Өсвөр насны залуусын сэтгэл зүйн онцлог”, “Өсвөр насны залуусын нөхөн үржихүйн эрүүл мэнд”,  “Гэр бүл төлөвлөлт”, Гэр бүлийн харилцаа” зэрэг сэдвээр явагдах ба сурагчдын оролцоотойгоор өөрсдийн асуудлуудыг нь илрүүлэн , тухайн сэдвийг хамтран судлах өртөөчилсөн арга хэлбэрээр явагдахаараа давуу талтай аж.

Сургалтыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын сургагч багш нар Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсролын газар, Эрүүл Мэндийн Газар,  Өмнөговь аймгийн Залуучуудын Холбоо болон сэтгэл зүйн чиглэлээр төгсөж буй оюутан залуус Монголын Залуучуудын Холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм байна. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн дунд үе тэнгийн сургагч бэлтгэж,  найзууд болон дүү нартаа хэрэгтэй мэдээллүүдийг хүргэх боломжийг нээж байгаа аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28935
0 эможи
keyboard_arrow_up