Монгол хэл,бичгийн шалгалтад ТЭНЦСЭН нь ЭЕШ-д орно

2016 оны 2 сарын 22

Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо.

Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орно. 

Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зургадугаар сард зохион байгуулна. Шалгуулагчийн Монгол хэл, бичгийн шалгалтын дүн, оноо бүхий батламж хуудсыг хүн бүрт өгнө. Энэ батламж хуудас нь хоёр жил зургаан сарын хугацаанд хүчинтэй байна. 
 
Монгол хэл, бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 15-ны 09:00 цагаас эхэлж дөрөвдүгээр сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Та бүхэн ЭЕШ-ын журам болон Монгол хэл, бичгийн шалгалтын талаар Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28876
0 эможи
keyboard_arrow_up