Азийн орнуудын оюутаны “Хаврын баяр” болно
Соёл уламжлал, шашин шүтлэг адил төстэй Азийн орнуудын оюутан залуусыг хамруулсан “Хаврын баяр” өдөрлөг энэ сарын хоринд гурав дахь удаагаа зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү өдөрлөгийг Монголын Залуучуудын холбоо жил бүр зохион байгуулдаг бөгөөд өдөрлөгт Орос, Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Лаос, Вьетнам, Афганистан, Казакстан, Япон зэрэг орны оюутан залуус хамрагдах юм байна. Түүнчлэн Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Олон улсын байгууллагын төлөөлөл урилгаар оролцох юм байна.
“Хаврын баяр” өдөрлөгт оролцогчид нь орон орныхоо онцлогийг харуулсан үндэсний хувцастайгаа ирэх бөгөөд өөрсдийн цагаан сар тэмдэглэх ёс заншлаа танилцуулан урлагийн үзүүлбэр сонирхуулж, Монгол тоглоом наадгайгаар хамт тоглон нэг өдрийг өнгөрүүлэх аж.