Хүүхдийн уран зохиолын 110 номыг бүрэн эхээр нь цахим хэлбэрт орууллаа
2016 оны 2 сарын 01
БСШУЯ , Азийн сангийн Азид зориулсан ном хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр "Хамтдаа уншицгаая" цахим номын сангийн хөтөлбөрийн нээлт" боллоо.
Азийн сангийн Азид Зориулсан ном хөтөлбөрөөс Азийн гурван оронд шинээр хэрэгжүүлж эхэлж буй цахим номын сангийн "Хамтдаа уншицгаая" хөтөлбөр нь БСШУЯ-ны Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн дэд хөтөлбөр буюу Ном хөтөлбөрийн үйл ажиллагаатай уялдаж буй юм.
БСШУЯ нь 2014 оны Хүүхдийн уран зохиолын уралдаанд шалгарсан бүтээлүүд, Монголын болон дэлхийн хүүхдийн уран зохиолын дээжсүүд буюу ЕБС-ын сурагчдын сонирхол, хүсэлд нийцэхүйц хүүхдийн уран зохиолын 110 номыг бүрэн эхээр нь цахим хэлбэрээр номын фондын бүрдүүлэлтийг хийгээд байна.

"ХАМТДАА УНШИЦГААЯ" төслийн үйл ажиллагаа нь алслагдсан орон нутгийн хүүхдийн нас, хэл соёлд нь нийцсэн номын дутагдалтай байдлыг зардал багатайгаар шийдэх, амьдарлынх нь туршид номонд дуртай болгон, ном уншихад нь урамшуулж идвэхижүүлэхэд анхааран ажиллаж байна. Тиймээс сурагчдын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, англи хэлний болоод мэдээлэл технологийн ур чадварыг нь сайжруулах цаашлаад ном уншихын ач тусыг сурталчилан таниулах талаар сургуулийн номын санчид болон багш нарыг сургахад оршиж байна. Дунд сургуулийн сурагчдын ном унших идэвхийг дэмжсэнээр тэдгээр хүүхдүүдийн ирээдүйн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Төсөл хэрэгжих туршилтын хугацаанд цахим номын сангийн ашиглалтан дээр дүн шинжилгээ болон үнэлгээ хийх бөгөөд сурагчдын ном унших дадал зуршил нэмэгдүүлэхэд нэмэлт хөтөлбөр боловсруулж, цахим номын үр нөлөө, хүчин чадлыг хэмжих улмаар үр дүнг нь тодорхойлж цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх боломжийг тогтвортойгоор хайхад оршиж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28447
0 эможи