Сургалтын төлбөрийн 10 хувийг татварын буцаан олголтоор авна

2016 оны 1 сарын 14

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин барьсан бол, мөн их, дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм.

Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Бүрдүүлэх материал нь анхны жил болон дараагийн жил гэж ялгагдан, харилцан адилгүй байдаг. /Бүрдүүлэх материалыг хүснэгтээс харна уу/

Орон сууц болон байшин барьсан тохиолдолд тухайн зарцуулсан хөрөнгийн 30 сая хүртэлх төгрөгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийн буцаан олгодог. Өөрөөр хэлбэл иргэд 70 сая төгрөгөөр байр худалдаж авсан ч хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувь буюу 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн үг юм. Ингэхдээ иргэн тайлан мэдүүлсэн жилд төлсөн татварынхаа хэмжээтэй тэнцэх төгрөгийг буцаан авдаг учир энэ мөнгийг нэг дор эсвэл хэд хэд хуваан авдаг.

Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхлэж төлбөрөө төлсөн бол буцаан олголт эдлэнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм. Жишээ нь, 1 сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг татвараас танд буцаан олгоно гэсэн үг.

Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нь иргэдэд маш ашигтай ч  бичиг баримтаа бүрдүүлж, тайлангаа мэдүүлэхийн тулд багагүй ачаалал үүсгэж, цаг хугацаа алддаг. Харин энэ жилээс Татварын албанаас зохицуулалт хийж, иргэдийн тайланг цахим хэлбэрээр авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл өмнө нь бичиг баримтаа бүрдүүлсэн иргэд татварын байцаагчид тушаан, байцаагч иргэдийн материалыг нь үндэслэн нэг бүрчлэн тайланг нь бичдэг байсан юм. Тиймээс цаг хугацаа алдахгүйн тулд энэ жилээс иргэд өөрсдөө цахим хэлбэрээр тайлнгаа бичиж хэвлээд татварын албанд бусад материалын хамт өгөх болж байна. Ингэснээр урт дараалал үүсэхгүй, иргэдийг чирэгдүүлэхгүй гэж үзэж байгаа бөгөөд дараа дараагийн жилээс иргэдийг биечлэн ирүүлэхгүйгээр материал хүлээн авдаг тогтолцоонд шилжих бэлтгэлийг үүгээр хангаж байгаа аж. Харин иргэдийн хувьд цахим тайлан бичихийн тулд харьяа дүүргийнхээ Татварын албанаас www.e-tax.mta.mn цахим хуудаст нэвтрэх үг болон нууц кодыг авах шаардлагатай юм байна.

 



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27810
0 эможи
keyboard_arrow_up