Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд А/02 тоот тушаал гаргажээ. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 1-р сарын 19-өөс 2-р сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 1-р сарын 12-осс 1-р сарын 25 хүртэл хоёр долоо хоног, ахлах ангийн сурагчид 1-р сарын 12-оос 1-р сарын 18 хүртэл нэг долоо хоног амрахаар болжээ. Харин гуравдугаар улирал буюу мал төллөх үеэр бага ангийн сурагчид 3-р сарын 29-өөс 4-р сарын 18 хүртэл гурван долоо хоног, дунд, ахлах ангийн сурагчид 3-р сарын 15-аас 3-р сарын 28 хүртэл хоёр долоо хоног амрах байдлаар амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Харин нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хуучин хуваарийн дагуу амрах юм байна.
Хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт:
- I–V ангийн сурагчид 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 25-ныг дуустал 5 долоо хоног;
- VI-IX ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 05-наас 25-ныг дуустал 3 долоо хоног;
- X-XII ангийн сурагчид 2015 оны 1 дүгээр сарын 12-ноос 25-ныг дуустал 2 долоо хоног тус тус амарна.
Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралт:
- Бүх сурагчид 2015 оны 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 04-ныг дуустал 1 долоо хоног амарна.
ЭХ СУРВАЛЖ: БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ









