БАГА АНГИ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

2016 оны 1 сарын 05

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн давааны  бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр нээгдэж байгаа тул Нийслэлийн боловсролын газрын даргын 2013.08.19-ний өдрийн А/74 дүгээр тушаалаар батлагдсан “Сонгон шалгаруулах журам”-ын дагуу бага анги, цэцэрлэгийн багшийн сул ажлын байранд ажиллах иргэний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Бага ангийн болон цэцэрлэгийн багш  мэргэжлээр төгссөн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй иргэнийг 2016 оны 01 дүгээр сарын 05-15-ны өдрийг дуустал  Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн 804 тоот өрөөнд бүртгэнэ.

Сонгон шалгаруулт 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 10:00 цагаас Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль дээр явагдана.

Бага анги болон цэцэрлэгийн  багшийн сонгон шалгаруултад орох хүсэлтэй иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Мэргэжлийн диплом, хуулбар
  • Багшлах эрхийн үнэмлэх,хуулбар
  • Багшаар ажиллах эрхийн үнэмлэх, хуулбар
  • Өргөдөл

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

 

Холбоо барих утас: 342472,  93096573, 99013079, 98483079

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27418
0 эможи
keyboard_arrow_up