Бага ангийн сурагчдын амралт маргаашаас эхэлнэ

2015 оны 12 сарын 21

Бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт маргаашаас эхэлж, таван долоо хоног үргэлжилнэ.

I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 21-нийг дуустал амарч, гуравдугаар улирлын хичээл нэгдүгээр сарын 22-ны баасан гарагт эхэлнэ.

Харин аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 20-ноос гурван долоо хоног амарна.

Улаанбаатар хотын ЕБС-ын IV-IX ангийн сурагчид нэгдүгээр сарын 19-нөөс гурван долоо хоног амрах бол X-XII ангийнхан нэгдүгээр сарын 20-ноос хоёр долоо хоног амрах юм байна.

Харин хөдөө орон нутагт VI-IX ангийнхан нэгдүгээр сарын 20-ноос хоёр долоо хоног, X-XII ангийнхан нэгдүгээр сарын 20-ноос нэг долоо хоног амрах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27088
0 эможи
keyboard_arrow_up