”Калифорниа” коллежийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгч 11 настай хүү
Калифорниа коллежийн сүүлийн 60 жилийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгчөөр Tanishq Abraham хэмээх дөнгөж 11 настай бяцхан хүү тодорлоо. Тэрээр энэ оны эхээр коллежио төгссөн бөгөөд энэ сургуулийн түүхэн дэх хамгийн залуу төгсөгчөөр мөн тодорсон байна.
Танишк хүү ахлах сургуулиа 10 настайдаа төгссөн бөгөөд ерөнхийлөгч Барак Обамагаас баярын бичиг хүлээн авч байсан байна. Гэхдээ тэрээр өөрийнхөө тухай: "Ахлах сургууль, коллеж аль аль нь надад тийм ч хэцүү байгаагүй" хэмээн ярьсан байна.
Түүний ээжийн ярьснаар хүү нь цэцэрлэгт байхаасаа л үеийнхнээсээ хэдэн жилээр ах мэт санагддаг байсан гэнэ. Танишкийг анх коллежийн оюутан болох үед ангийхан нь гадуурхах тохиолдол мэр сэр байсан ч тэрээр сургуулиа төгсөх үедээ математик, физикийн шинжлэх ухаан, хэл судлалын зэрэг хамгаалах хэмжээний кредит оноог цуглуулсан амжилттай төгсжээ.
"Би эмч болж анагаах ухааны салбарт ажиллахыг хүсдэг бас АНУ-ын Ерөнхийлөгч болмоор байна" хэмээн тэр өөрийнхөө мөрөөдлийг хуваалцах үедээ ярьжээ.
Түүний "TED" илтгэлийн тэмцээнд өгсөн лекц. Тэр энэ үедээ 9 настай байжээ.