Монгол эрдэмтэний нэрээр нэрлэхийг санал болголоо

2015 оны 11 сарын 06

Уламжлал болон зохион байгуулагддаг "УЛААНБААТАР МАТЕМАТИКИЙН НЭЭЛТТЭЙ СЕМИНАР"-ийн IX цугларалт энэ оны аравдугаар сарын 30-нд "Олонлог" сургууль дээр болж өнгөрлөө.

Семинарт Математикийн Хүрээлэнгийн эрдэмтэн , докторууд , МУИС , МУБИС , ШУТИС-ийн багш, профессорууд, 1-р сургууль, 11-р сургууль, "Олонлог" сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн төлөөллийг хамруулсан өргөн арга хэмжээ боллоо.

Семинарын ерөнхий илтгэгчээр Математикийн хүрээлэнгийн захирал, МУИС-ийн профессор , ШУ-ны доктор Р.Энхбат "Мальфаттийн бодлого ба глобал оптимизаци", "Орчин үеийн математикийн хөгжил" сэдвүүдээр илтгэл тавьж, МУБИС профессор, доктор Ц.Батхүү "Мянгат Каталаны тоо" сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Р.Энхбат нь ОХУ-ын Эрхүүгийн Их сургуулийн Хүндэт профессор, БНСУ-ын Инжегийн Их сургуулийн зөвлөх профессор, МУИС-ийн профессор, Монгол Улсын төрийн соёрхолт математикч юм.

Р.Энхбат 1958 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг дүүргэн, 1980 онд Эрхүүгийн Их сургуулийг Хэрэглээний математикч мэргэжлээр төгсөж, энэ чиглэлээр 1990 онд дэд доктор, 2003 онд шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 2004 онд МУИС-ийн профессор цол хүртсэн.

Р.Энхбатын санаачилгаар Оптимизацийн олон улсын хурал Монголд 2002, 2007, 2010, 2013 онуудад амжилттай зохиогдож түүнд давхардсан тоогоор гадаадын 32 орны 300 эрдэмтэд оролцсон юм.

Р.Энхбат нь Мальфаттийн шийдэгдээгүй бодлогыг глобал оптимизаци ашиглан бодохоор зориглон зорьсондоо хүрсэн байна. Тэр илтгэлдээ Мальфаттийн бодлогыг бодсон ерөнхий загвараа танилцуулж семинарт оролцсон нийт математикчдийн санал бодлыг сонслоо. Бодлогын үр дүнгээс гарах олон санаанууд, цаашид дэвшигдэх нээлттэй бодлогуудыг мөн дурьдлаа. Мөн илтгэлийнхээ төгсгөлд орчин үеийн математикийн чиг хандлага ба Монголын математикчдийн эрдэм шинжилээний ажлын талаар мэдээлэл хийлээ.

 

МУБИС-ийн профессор, доктор Ц.Батхүү өөрийн илтгэл тавих хугацаанд нэгэн сонирхолтой сэдвийг хөндсөн нь Каталаны тоо юм.

Математикч бүрийн сайн мэдэх Каталаны тооны талаархи мэдээлэлийг он дарааллын хуудастай эргэн харахад нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь Монголын математикч их эрдэмтэн Мянгат нь Каталаны тоог барууны эрдэмтэд нээн илрүүлэхээс өмнө өөрийн судалгаандаа ашиглаж байсныг жишээ баримтаар нотлон харууллаа. Мөн хэд хэдэн эрдэмтэд өөрийн нийтлэлдээ Мянгат бол Каталаны тоог үндэслэгч хэмээсэн байдагийг дурдлаа. Үүгээрээ тэр Каталаны тоог "Мянгат-Каталаны тоо" хэмээн нэрлэх санал оруулсаныг нийт семинарт оролцогчид талархалтайгаар хүлээн авлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26235
0 эможи
keyboard_arrow_up