Цэцэрлэгийн барилгын трасст орсон таван иргэнд нөхөн олговор олгоно
2015 оны 10 сарын 30
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 240 ортой цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.
Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 358 сая 101мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

”240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА”-ЫН ТРАССТ ОРСОН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН
10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
д/д | Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр | Хаяг хашааны дугаар | Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ | 240 ортой цэцэрлэгийн барилга”-ын трасст орсон газрын үнэлгээ | Эдэлбэрийн хэлбэр | Нийт /төг/ | ||
Үл хөдлөх хөрөнгө | Эд хөрөнгө | Хэмжээ /м2/ | Үнэ /төгрөг/ | |||||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
1 | Болд Урангоо | Зүүн наран 10-р гудамж 21 тоот | 110,873,788 | 28,665,760 | 700 м2 | 29,534,178 | Өмчлөх | 169,073,726 |
2 | Самбуу Цогбаяр | Зүүн наран 10-р гудамж 22 тоот | 10,777,430 | 8,894,920 | 591 м2 | 24,935,285 | Өмчлөх | 44,607,635 |
3 | Жамсран Нэргүй | Зүүн наран 10-р хороо 20а тоот | 31,792,944 | 7,767,416 | 407 м2 | 17,172,015 | Өмчлөх | 56,732,375 |
4 | Бямбаноров Янжмаа | Зүүн наран 10-р хороо 20 тоот | 29,510,508 | 9,151,749 | 606 м2 | 25,568,160 | Өмчлөх | 64,230,417 |
5 | Феодор Дуламрагчаа | Зүүн наран 10-р гудамж 50 тоот | - | 2,656,545 | 493 м2 | 20,800,500 | Өмчлөх | 23,457,045 |
Нийт-5 | 182,954,670 | 57,136,390 | 2,797 м2 | 118,010,138 | 358,101,198 |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
26087
0 эможи