ОУЭЗБДС-ийн захирал Д.Сумаахүү нар 90 сая төгрөгөөр зөвшөөрөлгүй барилгаа “аварч” үлджээ

2015 оны 10 сарын 29

     Гэхдээ эрхэм захирал ганцаараа бус агаад түүнтэй хамт Д.Халтар гэдэг “хөрөнгө оруулагч” байсан гэнэ. Захирал хөрөнгө оруулагч хоёр нийлэн БГД-ийн 20-р дугаар хороо, “Хөсөг трейд” компаний зүүн талд газар эзэмшдэг иргэний өмчлөлийн газар дээр шууд сургуулийнхаа спорт заалыг барьж эхэлжээ. Бараг 300м2 газраа улаан цагаан булаалгасан иргэн эсэргүүцсэн боловч барилга баригдсаар л байжээ. Ингээд хууль тогтоомжийн дагуу шалгуулахад уг спорт заалны барилга нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр баригдаж байгаа нь тогтоогджээ. Барилгын ажлаа эхлэхдээ бусдын газар дээр барьсан төдийгүй барилга эхлэх зохих зөвшөөрлүүдийг ч авалгүй шууд хүч түрсэн байжээ. Хохирсон иргэн зөвшөөрөлгүй барилгыг буулгуулах, газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр хуулийн байгууллагад хандах үед захирал хөрөнгө оруулагч хоёр сая нэг юм тоож харжээ. Бүр бууж өгөн учирсан хохиролд нь 90 гаруй сая төгрөг төлөхөөр тохирон зөвшөөрөлгүй баригдсан барилгаа аварч үлдсэн гэнэ. Барилгын ажлаа эхлэхдээ зөвшөөөрөл аваагүй том толгойтнууд барьсан хойноо зөвшөөрлийг нь амархан гаргуулах биз…

NUUTS.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26077
0 эможи
keyboard_arrow_up