Нэр бүхий сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрт ашиг сонирхлын зөрчил илэрчээ

2015 оны 10 сарын 13

АТГ-аас нийслэлийн зарим сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийжээ.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 49, 50, Хан-Уул дүүргийн 18, 115, 41, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх дүүргийн 111, 33, Баянгол дүүргийн 22 /”Оюуны ундраа”/ дугаар сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч-түрээслэгчдийн үйл ажиллагааг хянасан байна. Шалгалтаар 2014-2015 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан зарим иргэн, аж ахуйн нэгж нь зөвхөн багш, ажилчид, сурагчдад төлбөртэйгөөр худалдах хоолыг бэлтгэдэг, харин сурагчдын “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд нэг сурагчид ногдох 600 төгрөгийн төсөвт өртөг бүхий хоол, хүнсийг шалгаруулж, гэрээ байгуулсан түрээслэгчээс бус сонгон шалгаруулалтгүйгээр өөр хөндлөнгийн этгээдүүдээс тухайн сургууль нь шууд худалдан авах, мөн сурагчдад халуун хоол, ундаар огт үйлчлэхгүй байх, бага насны хүүхдэд худалдахыг хориглосон, нүүрс-ус, сахарын хэт өндөр агууламжтай бараа, бүтээгдэхүүнийг сургууль дотор худалдах, цайны газрын түүхий эд нь шинжилгээний бичиггүй, ажилтнууд нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй, цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Энэ мэт олон тооны зөрчил гаргасан, өмнөх хичээлийн жилийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй түрээслэгчдийн гэрээг сунгаж, үргэлжлүүлэн ажиллуулж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25704
0 эможи
keyboard_arrow_up