Сургалтын төлбөрөө үндэслэлгүй нэмснийг тогтоожээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмсэн болохыг тогтоолоо. Тухайлбал, МУИС энэ хичээлийн жилд сургалтын төлбөрөө дунджаар 24 хувиар нэмэгдүүлсэн. Харин төлбөр нэмсэн шалтгаанаа инфляцийн түвшинтэй уялдуулсан, гадаадын их сургуулиудтай харьцуулахад харьцангуй бага төлбөртэй гэх үндэслэлээр тайлбарлажээ.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан ярилаа. Шалгалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль сургалтын төлбөрөө 68 хүртэлх хувиар, Боловсролын их сургууль 23 хүртэлх хувиар үндэслэлгүй нэмснийг тогтоожээ. Иймээс төлбөр нэмсэн сургуулиуд Удирдах зөвлөлөө ирэх 10 дугаар сарын 15-ны дотор хуралдуулж, төлбөр нэмсэн үндэслэлээ дахин харахыг ШӨХТГ-аас шаардсан байна.