Номын сантай кафе нээгдлээ

2015 оны 9 сарын 23

    МУИС-ийн оюутны холбоо, Оюутан конгресс, “Номтой нөхөрлөе клуб”, “Dandelion” ресторан хамтран номын парад зохион байгууллаа. Уг парадад МУИС-ийн 100 орчим оюутан оролцсон юм. Парадад оролцсон оюутан бүр ном авчирч “Dandelion” рестораны “Book cafe”-д хандивлалаа.

“Dandelion” рестораны кафег “Номтой нөхөрлөе” клубын нэрэмжит, номын сантай “Book cafe” болгон өөрчилж, оюутнууд өөрсдийн номын сангаа өөрсдөө бүрдүүлж  байгаа аж. “Номын парад, ном хандивлах ажлыг цаашид үргэлжлүүлж “Book cafe” дахь номын сангаа өргөжүүлнэ” хэмээн МУИС-ийн оюутны холбооны дэд тэргүүн Д.Хосбаатар хэлэв.

Ном авчирсан хүн бүр тухайн өдрөө “Book cafe”-д 10 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх юм байна.             

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25400
0 эможи
keyboard_arrow_up