Алслагдсан багийн сурагчид хүргэлтийн автобустай боллоо

2015 оны 9 сарын 22

      Орхон аймгийн алслагдсан багуудын нэг Говил багийн 2-р сургуульд 500 гаруй хүүхэд суралцдаг аж. Уг нь тус сургуульд 600 хүүхэд сурах ёстой гэсэн тооцоо байдаг ч бусад 100 хүүхэд нь өвлийн хүйтэнд 5-8 км алхаж сургуульдаа очдог тул хичээлээ таслах, сургууль завсардах эсвэл өөр сургуульд сурах тохиолдлууд цөөнгүй.

Иймд Орхон аймгийн удирдлагууд энэ оныхоо төсөвт сурагчдын автобусанд зориулах 100 сая төгрөг суулган, хоёр автобус худалдаж авсныхаа нэгийг Говил багийн 2-р сургуулийн мэдэлд шилжүүлэн өгчээ.

Хүлээлгэн өгсөн автобус 233 хүүхдийн суудалтай бөгөөд 2-р сургуулийн бага ангийн сурагчдыг зөөх юм. Автобусны ашиглалт хамгаалалтын асуудлыг Хот тохижуулах газар хариуцах бөгөөд явах чиглэл маршрут, цагийн хуваарийг боловсролын газраас удахгүй баталж өгөх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25336
0 эможи
keyboard_arrow_up