Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг танилцуулна
2015 оны 9 сарын 21
УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хоёр жил орчим яригдаж байж өнгөрөгч долоодугаар сард батлагдсан билээ. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тэгвэл маргааш буюу энэ сарын 22 нд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд харах үйлчилгээний загвар төвийг сурталчилан ард иргэдэд танилцуулах аж.
Тухайн хуульд батлагдсан даруйдаа ард иргэдээс багагүй сайшаал хүртэж байсан ч удалгүй хөрсөн “буухгүй хууль” гэх мэтээр шүүмжлэл дагуулах болсон. Тэгвэл уг хууль хөрсөн хэр бууж байгаа тус загвар төвөөс харж болох нь.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
25306
0 эможи