“Оюуны оньс” сургуулийн 1-р ангийг төгссөн ч уншиж бичиж сураагүй гэсэн тохиолдол гарчээ

2015 оны 9 сарын 10
      Хувийн сургуулиуд сургалтын төлбөрдөө тохирсон сургалт явуулах үүрэгтэй. Гэтэл манай нэлээд олон сургууль энэ үүргээ ханалтгүй биелүүлж байгаа нь нууц биш юм. Өндөр төлбөр төлсөн атлаа хүүхдэд нь юу ч сураагүйд бухимдсан эцэг эхчүүд сургуулийн захиргаатай зөрчилдөх, асуудлаа шүүхээр хүртэл шийдүүлдэг болж. 2014-2015 оны хичээлийн жилд Э.Г гэдэг эмэгтэй том хүүгээ МУГЗ, шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзийн нэрэмжит олон улсын оюун ухааны муейн харьяа “Оюуны оньс” бүрэн дунд сургуулийн 1-р анги болон өдөр өнжүүлэхэд, бага хүүгээ “Оньсхон” цэцэрлэгт суралцуулжээ. Том хүүгийн сургалтын төлбөрт 2,5 сая, бага хүүгийн төлбөрт сар бүр 150 мянган төгрөг төлж байж. Гэрээ ёсоор сургууль Монгол улсын стандарт шаардлагыг хангасан хөтөлбөрийн дагуу сурагчидад мэдлэг олгох үүрэг хүлээсэн ч энэ үүргээ маш хангалтгүй биелүүлсэн гэж бухимдсан ээж зун нь сургуулийн захиргааг шүүхэд өгсөн. “Оюуны оньс” бүрэн дунд сургуулийн 1-р ангид суралцсан хүү нь хичээлийн жил дуусахад 1-р ангийн хүүхдийн эзэмшвэл зохих мэдлэгийг огт эзэмшээгүй, уншиж бичиж чадахгүй төгсжээ. Хичээлийн жилийн явцад энэ талаар болон мэдлэг чадвар, сургалтын ахиц гарахгүй, шинэ мэдлэг дадал эзэмшсэн нь ажиглагдахгүй байгаа талаар сургуулийн захиргаа болон  ангийн багшид нь удаа дараа анхааруулж байсан гэнэ. Гомдол гаргах бүрд сургуулийн удирдлага бид тулж ажиллана, сайжруулна, дээшлүүлнэ л гэж сайхан амладаг байж. Гэсэн ч хичээлийн жил дуусахад ямар ч ахиц гаралгүй хэвээрээ хоцорчээ. Бүр бүтэн жил хичээллэсэн ч үндсэн хичээл болох тоо, монгол хэл дээр нь нэг ч дэвтэр дуусгаагүй агаад ээж нь өөрөө бие даалт, даалгавруудыг нь хийлгэж байжээ. Өндөр төлбөр төлөөд хүүхдээ уншуулж бичүүлж сургаагүй ээж бухимдахдаа төлбөрөө нэхэмжилэн шүүхэд ханджээ. Мөн Баянзүрх дүүргийн МХХэлтэс, Нийслэлийн Боловсролын газарт өргөдөл гаргаж. Сандарсан сургуулийн захиргаа дор нь эвлэрч сургалтын төлбөрөөс нь 1,8 саяыг нь буцааж өгөөд шүүх болон бусад газарт өгсөн өргөдлийг нь эргүүлэн татуулсан гэнэ. Хичээл сургууль тарсан  зун цаг байсан тулдаа энэ хэрэг нам жим өнгөрч. Харин энэ хичээлийн жилд “Оюуны оньс” бүрэн дунд сургууль сургалтын чанараа сайжруулсан л гэж найдахаас….
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
25038
2 эможи
keyboard_arrow_up