Өнөөдөр-Ерөөсөө бидний баяр даа

2015 оны 9 сарын 01

   Дурсамж дүүрэн есөн сарын 1-н. Хоёр хүү минь энэ жил цэцэрлэгийн Бэлтгэл бүлэгт орж байгаа “томоо эрчүүд” болж байна. Иймээс ажилдаа явахаас өмнө хүүхдүүдэээ хувцаслаж, цэцэрлэгийнх нь бэлтгэлийг хангах гэсээр ажлын цаг болжээ. Үрс минь сэрэхдээ жаахан нойрмоглон байсан ч 100 хоног амарсан зуны амралт нь дуусч цэцэрлэгтээ явж, өнгийн найзуудтайгаа уулзана гэхээс тэсэн ядаж байна. Ингээд үрсээ аавд нь тушаагаад, би гэдэг хүн ажилдаа ирлээ.
Над шиг хүү охиноо гэр бүлийнхээ хүнд “тушаагаад" ажилдаа ирсэн зөндөө эцэг эхчүүд байгаа биз ээ. 

Тэгвэл тэдгээр аав, ээжүүдэд “Алзахгүй ээ, алдрай үрс нь томоо болж байна. Охин чинь, хүү чинь цэцэрлэгтээ ааваараа, ээжээрээ хөтлүүлж яваа. Эсвэл сургуульдаа өдийд оччихсон, шинэ хичээлийн жилийн мөнгөн хонх дуугарангуут хичээлдээ орж, өнөөдрийг дурсамж дүүрэн өнгөрөөж байгаа. Оюутан болсон хүү, охин тань шинэ танилуудтайгаа тохой нийлүүлээд ирээдүйн амьдралаа зөгнөн энэ өдөр эзэн суугаа. Санаа зоволтгүй ээ” гэж хэлье.

Дүрэмт хувцсаа өмссөн бяцхан үрс минь сургуулийн босгоор алхаж,  бяцхан, өхөөрдөм хүүхдүүд минь цэцэрлэгтээ очиж, шинэ хичээлийн жил ирсэнийг тунхаглан зарлаж байна. 

Хүүхдүүдийн хувьд цоо шинэ нэгэн өдөр өнөөдрөөр эхэлж, багш сурагчдын нандин хэлхээ өнөөдрөөс батжиж байна.

Энэ жил рөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд элсэн суралцаж байна.

Харин Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169,000 орчим оюутан суралцахаар шгинэ хичээлийн жилийнхээ эхний хичээлд суулаа. 

Цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянга орчим нь цэцэрлэгт хамрагдаж байна. 

Ингээд 2015-2016 оны шинэ хичээлийн жил буюу есдүгээр сарын 1 дурсамж дүүрэн энэ өдрийн мэндийг  ачит багш, алдрай үрсдээ мэндчилэн хүргэж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24779
0 эможи
keyboard_arrow_up