Энэ жил нэгдүгээр ангид 64 мянган сурагч элсэнэ

2015 оны 8 сарын 31

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 218100 хүүхэд суралцана. Улсын хэмжээнд нийт 1225 цэцэрлэг үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь өнгөрсөн жилээс 54-р өссөн үзүүлэлт юм. Ингэснээр нийт цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 81.5 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 799 сургуульд 539818 сурагч суралцана. Үүнээс төрийн өмчийн сургуульд 94.5 хувь нь, төрийн бус өмчийн сургуульд 5.5 хувь нь суралцах юм.

Нийт суралцагчийн

  • 50,3 хувь нь бага ангид,
  • 27,5 хувь нь дунд ангид,
  • 22,2 хувь нь ахлах ангид тус тус суралцана.

Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 64'364 сурагч элсэх юм.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын цөм хөтөлбөр 2014-2015 оны хичээлийн жилд бага боловсролын системд нэвтэрсэн бол энэ жил сургуулийн өмнөх болон суурь боловсролын системд үндэсний хэмжээнд хэрэгжих юм.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн

  • I-V ангид 33, 
  • VI-IX ангид 63,
  • X-XII ангид 39 нэрийн нийт 135 төрлийн сурах бичгийг  хэрэглэх бөгөөд дунд, ахлах ангийн сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байна.

Сурах бичиг номын худалдаагаар борлуулагдах бөгөөд хэвлэлийн компани бүр өөрийн худалдааны цэгээр дамжуулан худалдаална. Мөн аймаг бүрт нэг борлуулагч, нэг борлуулалтын цэгийг компаниуд  хамтран гаргаж борлуулна.  

Харин сурагчийн дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуулах ажлыг гүйцэтгэж байгаа ба үнийн хувьд харьцангуй тогтвортой байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мэдээлж байна.

2015 онд нийт 55 цэцэрлэг, 59 сургууль, 21 дотуур байр, 10 спорт заал барьж байгаа аж.

Энэ жил 99 их, дээд сургууль, коллежид нийт 170 мянган оюутан суралцана. Үүнээс 87.4 хувь нь бакалавр, 10.7 хувь нь магистр, 1.9 хувь нь докторын зэрэг горилохоор суралцах аж.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24739
0 эможи
keyboard_arrow_up