Хоёр нутагтан
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг улс төрийн хүрээнийхэн ийн нэрийддэг. Арга ч үгүй биз тэр бол хашир нь дэндсэн хүн. Ардчилсан намын аль фракцид харьяалагддаг эсэх нь одоо ч тодорхой биш байдаг гэнэ билээ. Хэсэг зуур УИХ-ын Х.Тэмүүжингээс зуурч “Нэг ардчилал” фракцид харьяалагдаж явсан ч бүтэлгүйтээд ирэхээр нь хаясан гэдэг. Харин одоо түүнийг МҮДН үү, Алтангадас уу гэж намынхан нь их эргэлздэг юм билээ. Аль нь ч байсан тэр хамгийн хүчтэйд нь л тал засна. Тэгэхээр сүүлийн үед хүчээ аваад байгаа “Шонхор” фракцид харьяалагдсан байхыг үгүйсгэх аргагүй л юм. Эсвэл бүр эсрэгээрээ “Нүүрсчдийн нам”-ын гишүүн болсон ч байж магадгүй юм. Учир нь тэр Г.Батхүү гишүүнд их хөл алддаг нэгэн.
“Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг шиг тэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүргийг гүйцэтгэхдээ ч хоёр нүүртэй зангаа тавьсангүй. Өөх ч биш, булчирхай ч биш юм яриад эхлэнгүүт нь “Хоёр нутагтан, хоёр нүүртэн болжээ” гэх хүмүүс цөөнгүй байна. “Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нөлөөлөх боломжгүй” гэж нэг мэргэжилтнээрээ хэлүүлчихнэ. Ингэснийх нь дараа өмнө нь эсэн салбарын сайд байсан хүн “Арай ч 1 жилийн дотор сургалтын төлбөрийг 40 хувиар нэмчихдэггүй юм аа” гэсний төлөө хүмүүст сайн хүн болж харагдах гэж 10 хувиар сургалтын төлбөр бууруулах үүргийг их, дээд сургуулийн захирлуудад өгөх жүжгийн зохиол бичнэ. Арга нь барагдаад ирэхээр “Сургуулиуд сургалтын чанараа сайжруулахын тулд төлбөрөө бууруулж чадахгүй гэсэн” гэдэг хариултыг ичих ч үгүй өгөөд л сууж байх жишээний.
Иймэрхүү анзааны зүйл ярьж суугаа хүн байр сууриндаа Н.Алтанхуягийн үеэс Ч.Сайханбилэгийн үе хүртэл сууж байгаа нь түүний хоёр нутагтан байгаагийн ач гавьяа яахаас аргагүй мөн биз ээ. Аргагүй л ...