Л.Гантөмөр: Энэ жил 218 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна

2015 оны 8 сарын 28

2015-2016 оны хичээлийн жилд Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжинэ.

 

Хөтөлбөрийн үр дүнд хүүхэд бүр сонирхсон үйлээ сонгож хийдэг, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даан өөрөө өөртөө үйлчилдэг, хийж байгаа зүйлдээ бүтээлчээр ханддаг зэрэг чадварт суралцан, хөгжих боломжтой болно гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын  1225 цэцэрлэгт 218100 хүүхэд хамрагдаж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хүүхдийн тоо 11400-аар нэмэгдэж байна.

Ерөнхий боловсролын 799 сургуульд 539818 сурагч хамрагдаж, нэгдүгээр ангид 64364 хүүхэд элсэн суралцана.  Улсын хэмжээнд цэцэрлэгт 6900 багш, ерөнхий боловсролын сургуульд 28800 багш ажиллана. Бага ангийн хүүхдүүд сурах бичгээр үнэ төлбөргүй хангагдах бол  ахлах,  дунд ангийн сурах бичгийн зах зээлд борлуулах дундаж үнэ 2600 төгрөг байна. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид оёж, борлуудах ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үнийн хувьд харьцангуй тогтвортой байгаа гэж сайд хэллээ.
 
Төрийн болон төрийн бус өмчийн 99 их, дээд сургууль, коллежид 169.000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн оюутнууд хөтөлбөрт элсэж 2 болон 3 дугаар курсээс мэргэжлээ сонгон суралцдаг тогтолцоонд бүрэн шилжинэ. Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжсэнээр оюутнуудад мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэжилтэн болох боломж бүрдэх юм.
 
Энэ хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр боловсролын салбарт 153, орон нутгийн хөрөнгөөр 26 барилгын ажил хийгдэж байгаа бол концессийн гэрээгээр 40 40 цэцэрлэг, сургууль, БНХАУ-ын тусламжаар 1 цэцэрлэг, 21 сургууль, Япон улсын тусламжаар 10 цэцэрлэгийн барилга баригдана.  2015 онд улсын төсөв болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 25 сургууль ашиглалтад орж сургуулийн хүчин чадал 12338 хүүхдийн суудлаар, 47 цэцэрлэг ашиглалтад орж хүчин чадал 7200 ороор нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар улсын тасвийн хөрөнгөөр 4448 хүүхдийн суудалтай 8 сургууль, 1000 хүүхдийн хүчин чадалтай 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад ороод байна. 9 дүгээр сардаа багтааж сургууль цэцэрлэгийн 15 барилга ашиглалтад хүлээн авна гэж  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр  сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24683
0 эможи
keyboard_arrow_up