МУИС-ийн удирдах зөвлөл сайдынхаа үүргийг уландаа гишгэж, үл тоомсорлов
МУИС-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Хурлаар сургалтын болон оюутны дотуур байрны төлбөрийн нэмэгдлийн талаар хэлэлцсэн байна.
Учир нь нэр бүхий сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдснийг оюутнууд эсэргүүцэж улмаар салбарын сайд нь төлбөрөө 10 хувиар бууруулах үүрэг өгөөд байсан.
Тиймээс удирдах зөвлөлийн хурлаар төлбөрийн нэмэгдлийн асуудлыг ярилцсан ч Удирдах зөвлөлийн гишүүдийн дийлэнх нь төлбөр багасгах саналыг дэмжээгүй байна. Харин Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, ОУХНУС-иас бусад сургуулийн инженерчлэл, байгалийн ухааны хөтөлбөрт хамрагдаж байгаа нэгдүгээр курсийн оюутнуудын ЭЕШ-ын оноо нь 650-иас дээш бол 30 хувийн тэтгэлгээр суралцуулахаар болсон байна.
Ийнхүү МУИС-ийн удирдах зөвлөлийнхөн сайдынхаа үүргийг уландаа гишгэж, үл тоомсорлов.
Харин сайдаасаа "том толгойтой" удирдах зөвлөлийнхөн зарим дотуур байрныхаа төлбөрийг 100 мянган төгрөгөөр бууруулжээ. Тодруулбал I, III дотуур байрандаа бүрэн засвар хийсэн учир 630 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээсэн бол бусад дотуур байрны үнэ 550.000 байсныг 450.000 мянган төгрөг болгож бууруулсан байна.