Их, дээд сургуулиудыг төлбөрөө багасгахыг үүрэгдэв

2015 оны 8 сарын 21

Их, дээд сургуулиуд жил бүр л сургалтын төлбөрөө хэдэн арван хувиар нэмдэг. Гэтэл сургалтын төлбөр нэмэгддэг ч сургалтын чанар орчин, нөхцөл, техник хангамж нь төдийлөн сайжирдаггүй.

 

Тиймээс Монголын Оюутны холбооноос их дээд сургуулиудад төлбөр нэмсэн шалтгаанаа тайлбарлахыг шаардан, жагсаал цуглаан зохион байгуулдаг ч төдийлөн үр дүнд хүрдэггүй. 

Харин энэ жил сургалтын төлбөр нэмэгдэж байгаа энэхүү асуудал БСШУ-ны сайдын чихэнд хүрсэн бололтой. Тодруулбал БСШУ-ны сайд Л.Гантөмөр их дээд сургуулиудын төлбөрийн хэт үндэслэлгүй нэмэгдлийг эргэн харж сургалтын төлбөрийг багасгаж, 10 хувь хүртэл бууруулах чиглэлийг их сургуулиудын захиргаанд өгсөн байна.

Иймээс төлбөрөө нэмсэн сургуулиудын асуудал тун удахгүй шийдэгдэж, сайдын үүрэг хэрхэн хэрэгжихийг цаг хугацаа л харуулах буй за. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24509
0 эможи
keyboard_arrow_up